Дорнод


Олон улсын "Сайн дурынхны өдөр"

2017.12.05 өдөр буюу "Олон улсын сайн дурынхны өдөр"-ийг тохиолдуулан УЗХ-ны Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах 15 сайн дурын идэвхтэнүүд хамтран гэр нь шатсан Чулуунбаатарынд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Энэхүү тусламжинд:
-Хүнсний багц 
-Нүүрсний талон /4 тн/
-Мах 
-Усны сав зэрэг эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.


Эдгээр залуустаа хойшдын СД-н ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай.