Дорнод


ДОРНОД АЙМГИЙН ЕСӨН АЛДАРТНЫ НЭГЭЭР МУЗН-ИЙН ОНЦГОЙ ГИШҮҮН Я.МӨНХЗУЛ ШАЛГАРЛАА

Жил бүр ажил үйлс, амжилт бүтээлээрээ ард иргэддээ хүндлэл хүлээсэн 9 хүнийг "Дорнод" сонин уншигчдынхаа санал асуулгаар тодруулан "ДОРНОД АЙМГИЙН 9 АЛДАРТАН"-аар өргөмжлөн алдаршуулдаг уламжлалтай. 2017 оны гал тахиа жилийн 9 алдартаны нэгээр Баяндун сумын бизнес эрхлэгч, МУЗН-ийн онцгой гишүүн, аймгийн УЗХ-ны хандивлагч гишүүн Янжимын Мөнхзул шалгарсанд нийт хүмүүнлэгийн байгууллагын хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэн талархал илэрхийлье.

Я.Мөнхзул нь сумынхаа МУЗН-ийн онцгой гишүүн, бизнес эрхлэгчдын хамтаар бүлэг байгуулан, “Хариу нэхээгүй тус 1, 2” аянуудыг зохион байгуулан, дэмжлэг шаардлагатай иргэдэд байшин барьж өгөх, хашаа хороог янзлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслалцаа үзүүлэх зэрэг олон ажлуудыг зохион байгуулсан бөгөөд өөрийн хөрөнгөөр сумынхаа 3 өрхийг гэртэй болгон хүмүүнлэгийн үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.