Дорнод


ДОРНОД АЙМГИЙН УЗХ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙГАА ТӨР-УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дорнод аймгийн УЗХ-ны дарга Б.Ганболд, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээгээр хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх төрийн зарим чиг үүргийг Улаан загалмайн хороогоор гүйцэтгүүлэх асуудлыг зохицуулан, 2018 онд хамтран ажиллах юм.

Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг аймгийн удирдлагууд болон төрийн байгууллагуудын удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье.